[Тэр] газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээв.@Үйлс 17:26
хөрөг
Lelia N. Morris (1862-1929)

Lelia N. Morris, 1912 (For the Whole Wide World) (🔊 pdf nwc). .

Дэлхийн бүх үндэстэн нэг цуст Бурханы бүтээл
Дээвэрт намирах нь Түүний туг
Даруй бүгд Түүний нигүүслийг тунхагла хэмээв
Даян дэлхийдээ.

Дахилт

Даян дэлхийдээ
Даян дэлхийдээ
Дүүрэн аврал Есүс үхлээр авчрав
Даян дэлхийдээ.

Харгуй, зам, жим, гудамж, зөргөөр бид одоо явлаа,
Хар нүглийн хүчийг хойш зайлуултал
Хайр энэрэл нь урагшлан урсаж ариусгана
Даян дэлхийдээ.

Дахилт

Дэлхийн алс хязгаар бүрт бид энэ Сайн Мэдээг түгээнэ
Үхэгсдэд хүргэхээр үнэтэй үг
Үндэстэн бүхэн энэхүү баярын мэдээг дуултал
Даян дэлхийдээ.

Дахилт