Далайн давалгаануудыг нам гүм болгож, шуургыг номхтгосон…Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.@Дуулал 107:29-30
хөрөг
Henry L. Gilmour (1836-1920)

Henry L. Gilmour, 1890 (The Haven of Rest). .

George D. Moore (🔊 pdf nwc).

Сүнс минь уйтгарт цөлллөгт амьдралын далайд
Саар муу зовлонд дийлдэн байтал
Аялгуу яруу дуу ?Намайг сонго? хэмээснээр
Амгалан Оронд би оров.

Дахилт

Сүнсний зангууг Амгалангийн Оронд хаяв
Сүрт далайг дахин залах ч үгүй
Ертөнцийн шуурга хичнээн догшин ширүүн ч
Есүстэй, би мөнх аюулгүй.

Түүний өгөөмөр хайранд бүхнээ даатган
Тангарагт Үгэнд нь найдсаар
Тушаа гинж тасарч сүнс минь зангуугаа хаяв
Амгалан Орон, Эзэн минь.

Дахилт

Эзний хайрыг авснаас хойш сүнсний минь дуу
Эрт урьдын ерөөлт түүх болов
Амгалангийн Оронд очсон бүгдийг нь
Аварч Есүс хамгаална аа.

Дахилт